Туулай ямар амьтан бэ?

2011-10-10 11:12

 

Жаран жилдээ ганцхан удаа давтагдах "Илжиг" хэмээх төмөр туулай жил гарах гэж байна. Туулай эв эеийг сахидаг эвтэй дөрвөн амьтны нэг. Арван хоёр жилд дээрээсээ дөрөвт багтдаг хүндтэй амьтан. Номхон зөөлөн, хүнд тустай. Туулай биеэрээ өглөг өгдөг гэж монголчууд бэлэгшээн хүндэтгэдэг.

Асар их бэлэгдлийн амьтан учир Монголчууд туулай жилд төрснөө ихээхэн бэлэгшээж ирсэн уламжлалтай. Монгол ардын болоод дэлхий нийтийн үлгэрийн ертөнцөд туулай дандаа эерэг талын ухаалаг, зальтай, эрхэмсэг талын дүрээр хүн төрөлхтнийг баясгаж ирсэн удаатай. Ямартаа л оросын "Чамайг даа" киног хүүхэд гэлтгүй томчуудын үзэх дуртай гандан бууршгүй бүтээл болсон билээ.

Шинжлэх ухааны хөгжилд туулайн оруулсан гавъяа бас бий. Жишээлбэл, туулай байнга огцом харайж явдаг. Үүнийг нь хүмүүс аймхай амьтан гэж үздэг. Гэхдээ энэ нь хүнээр бол хөдөлгөөнтэй байх ёстой гэдгийг илэрхийлдэг. Харин биологичдын судалгаагаар туулай тэжээдэг хүмүүсийн 80 хувь нь маш энэрэнгүй хүмүүс байдаг тухай онолыг баталдаг юм. Харин нэг том гүйцэтгэсэн үүрэг нь туулайн сонор, мэдрэмтгий дэлдэн чихийг судалж хун төрөлхтөн тавган болоод дамжуулах антеннийг бүтээсэн түүхтэй.

Аливаа улс үндэстний хүүхдийн хүмүүжилд туулайн ач тус их. Тэрээр үлгэр болоод, уран зохиолын гол баатар болдгоороо онцлогтой. Тэр өхөөрдөм, эгдүүтэй дүрээрээ үлгэрийн гол баатар болсоор иржээ. Нэгэн үлгэрийн жишээнээс дурьдахад "Туулайг явж байхад замд нь арслан таарч хоргоогоод элдвээр даажигнаад явуулахгүй байж гэнэ. Арга буюу гараас нь мултарч зугтан аахилсан амьтан гэртээ орж ирээд дэрэн доогуураа толгойгоо хийн нуугдаад ална аа, арслан чамайг..." гэж хашхирав гэдэг. 

Ийм л эгдүүтэй амьтан. Туулай амьтнаас зугтахдаа дэрс бутны ёроолд нуугддаг зантай. Үүнээс үүдэн монголчууд бутанд үлдсэн цасыг туулайлсан цас гэж нэрлэдэг. Өнөөдөр дэлхий дээр 16 төрлийн туулай бий гэж тэмдэглэгдсэн байна. Сүүлийн үед гэрийн тэжээвэр үүлдрийн туулай элбэгшжээ. Тэрээр байцааны хальс, лууванд нугасгүй дуртай. Харин айлуудын тарьсан чацарганыг идчихдэг болсон тухай яриа гардаг болсон.

Туулайн бие эрхтэн тэр чигээрээ эм болдог гэж ярьдаг. Сүүлийн үед манайхны зарим нь хэн нэгний дам ярианаас сэдэл авч туулайн зүрхийг халуунаар нь идвэл зүрхэнд сайн гэж тэр амьтныг намнах болсон нь дэндүү харамсалтай. Гэнэн зөөлөн тэр амьтны зүрхийг халуунаар нь залгина гэдгийг хэн, яаж сэдсэн юм болдоо. Аливаа амьтан өвлийн цагт цасан дээрх туулайн мөрөөр дулаан хэвтэр, идшээ олдог гэж ярих нь бий. 

Дайны хүнд жилүүдэд дүнсэн тамхи олдохгүй болохоор манай хөдөөнийхөн туулайн хоргол нунтаглаж татдаг байсан гэж ярьдаг. Монголын түүхийн он жилүүдэд туулай жилд зуд болж байснаас биш дайн дэгдээж байгаагүй гэж ярьдаг. Манай зурхайчид туулай жилийн өнгийг дор бүрдээ зураадахжээ. Хур элбэг, хөгшид амгалан гэжээ.

Н.Лхагва

Like | Ангилал : Зөвөлгөө | Нийтэлсэн : PORTAL Admin | Уншсан (5962) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. m.itgel :
    2011-11-08 17:07

    Masterdog amitanii turuljsun delguurees hairtai hundee ohoordom hoorhon amitan belegleerei naizudaa

  2. m.itgel :
    2011-10-18 11:30

    neree unen shuu tuulai negel taiwan genen tsailgan amitan shuu. bi bs tuulai tejeej bsan bs ta buhen tejeej uzeerei masterdog delguur orood uzeerei naizuudaa

Сэтгэгдэлийн тоо : 2

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл